Хятадад газар хөдлөлтийн гамшиг нүүрлэж байна
Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр өчигдөр тус улсын баруун өмнөд мужуудад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 1000-аад хүн гэмтэж бэртсэн ба 100 мянга орчим өрх орон гэргүй болжээ. Юнань, Гучжоу мужуудад тохиолдсон газар хөдлөлтийн гамшиг хэдий хэмжээний хохирол учруулсан талаар одоогоор тодорхойлох боломжгүй байгаа аж. Амь үрэгдэж, гэмтэж бэртсэн иргэдийн тоо цаашид ч өсөх магадлалтай. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ