Паралимп хаалтаа хийлээ
2012 паралимпийн зуны 14-р их наадам нийт 12 өдрийн турш үргэлжлэн явагдаж хаалтаа хийлээ. Энэ удаагийн паралимпийн наадам өргөн цар хүрээтэй оролцогчдын тооч их байсан юм. Олон улсын паралимпийн хорооны гишүүн 165 орны 4200 тамирчид спортын 20 төрөлд өрсөлдөж хурд хүчээ сорин өрсөлдлөө. Паралимпийн зуны 14-р наадмын үеэр спортын олон төрөлд орон орны тамирчиппаралимпийн цаашлаад дэлхийн рекордыг эвдэж байлаа. Үүнээс буудлага спортын урт бууны төрөлд 600 онохоос бүгд 600 онож оноогоо тоолуулж хасагдаж байсан юм. Эрүүл тамирчдын дунд ч 600 оносон ийм том амжилт бараг байгаагүй гэж буудлага спортын дасгалжуулагч нар ярьж байлаа. 165 ороны 4200 тамирчдыг Лондонгийн тэнгэр доор чуулуулсан паралимпийн 14-р наадам ийнхүү ялалт ялагдалтайгаар өндөрлөж байна. Олимпод оролцоно гэдэг бол тамирчин хүн бүрийн хүсээд хүрч чаддаггүй өндөр оргил юм. Тамирчин бүрийн мөрөөдөл олимпийн наадамд эрхээ авч оролцож туршлага хуримтуулна гэдэг юутай гайхамшигтай. Ялагдал нэг өдөр байхад ялалт дахин бас нэгэн шинэ өдөр ирдэг юм. Паралимпийн 14-р их наадамд Монгол улсаас төлөөлөн өрсөлдсөн 6 тамирчин тэсвэр тэвчээр хатуужил заан чадах чинээгээр өрсөлдсөн ч медалийн тавцанд хараахан зогсож чадсангүй. Гэхдээ тэднийг дараа дараагийн тэмцээнд уралдаан хүлээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ