Монголын чөлөөт бөхөд шинэ од мэндэллээ

img

- Эрдэнэбатын Бэхбаяр дэлхийн залуучуудын аварга болов - Тайландын Паттая хотноо болсон чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын бөхчүүд хоёр алт, нэг хүрэл медальтайгаар эх орондоо ирж байна. Тэмцээний эхэнд эмэгтэйчүүдийн 51 кг-ийн Э.Даваачимэг дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн бол тэмцээний сүүлчийн өдөр манай шилдэг залуу хүчтэн Э.Бэхбаяр алтан медалиар энгэрээ мялаалаа. Тэрээр эрэгтэйчүүдийн 55 кг-д хүч сорьсон 30 бөхөөс эхлээд Украины В.Гурскийг 2:1, 2:1 оноогоор, Энэтхэгийн Б.Ядавыг 1:0, 4:3 оноогоор, БНСУ-ын Ким Гүк Хёныг 6:1, 1:0 оноогоор, Германы М.Вольферийг 1:0, 1:0 оноогоор, аваргын төлөө баридаанд Гүржийн Лаша Талахазег 1:0, 5:0 оноогоор ялж ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА цолд хүрчээ. Ийнхүү Монголын чөлөөт бөхөд нэгэн шинэ од мэндэлж байна. Э.Бэхбаяр нь 2012 онд Монголын бүх ард түмний спортын их наадамд түрүүлж, 2011 оны "Mongolia Open" олон улсын тэмцээнд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарыг ялан хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн Паттаягийн дэвжээнд манай 74 кг-ийн бөх Б.Нямбаяр хүрэл медаль зүүжээ. Тэрээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Индонезийн Х.Аззхарыг 8:2, 1:0 оноогоор, гуравдугаар тойрогт Кыргызстаны Е.Догбурбекийг 1:0, 1:0 оноогоор, дөрөвдүгээр тойрогт Туркийн бөх А.Озменийг 0:1, 5:2, 1:0 оноогоор өвдөг шороодуулсан ч мөнгөн медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөх З.Макиевт 1:5, 3:3 оноогоор ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Армений бөх Г.Григoрянтай барилдаж 0:2, 4:3, 2:0 онооны харьцаагаар ялсан байна. Сонирхолтой нь Э.Бэхбаяр, Б.Нямбаяр нар хоёулаа ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээгийн унаган шавь нар билээ. Өмнө нь эрэгтэйчүүдийн төрөлд Гавьяат тамирчин А.Баатархүү 1979 онд Улаанбаатарт, олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр 1989 онд Улаанбаатарт, олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг 2007 онд Бээжинд болсон тэмцээнээс дэлхийн залуучуудын аварга болж байсан юм. Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

beheed bayr hurgie. say l medlee.
2012-09-12
behee yaj 25tai bdiin bid nar chin 2 jiliin omno 10 jild neg angi bsiishd hahahaha
2012-09-12
зочин:
25 настай тэмцээнд орсон гэж бичсэн хүнд хандаж хэлэхэд Бэхбаяр чинь яг насандаа аварга болж байгаа болохоор энэ хүн шал худлаа сенсацлаад байгаа юмуу хаашаа юм
2012-09-12
namba:
hugshiruugui Beheeg medelgui yahaw..yag nasandaa orson huuhed
2012-09-11
teneg mal mini behee 20 toi
2012-09-10
123:
olimpod ene zaluugaa yabyylahad yadag bnaa. AAN AAN AAN
2012-09-10
bexbayar t bayar khurgiy. texdee 20 nasnaas dooshxi temtseend barag 25 tai orj turuulsen bna. yaxw yaxaw.
2012-09-10
teneg mal mini behee 20 toi
Naranbaatar judogiinh ene zaluu chuluutiinh temee yamaag anduuraad baina. Gehdee Naranbaatar hooson amantsariig turgen tetgevert suulgaj zailuulah n zuvuu.
2012-09-10
zochin:
sain xuu baina. bie toox uvchnuus uuriiguu yamagt sergiil, axmaduudiinxaa muu zurshliig buu daga. xicheej zutgevel yumand xurne
2012-09-10
Naranbatariig ylj baisan yum bol yvuulna bizdee udirdlaguudn yaj hardag bnaa dariin utaa unerleegui gej uzdeg yu m baihdaa yahav tom naadam uzeegui baij bolno harin tiim hun iluu amjilt uzuuldegiig notolloo amjit huu mini
2012-09-10
ТЭГЭЭД ТЭР ХӨГШИРСӨН УХНА ИШИГ ШИГ НАРАНБААТАРЫГ ОЛИМПОД ЯВУУЛЖ БАЙХААР ЭНЭ ЗАЛУУГ ЯВУУЛЧИХГҮЙ ДЭЭ. ДАМПУУРСАН ПИЗДА НАР. ТЭР НАРАНБААТАР НЬ ИЧЭЭСЭЙ МАЛНУУД
2012-09-10
Naranbaatar judogiinh ene zaluu chuluutiinh temee yamaag anduuraad baina. Gehdee Naranbaatar hooson amantsariig turgen tetgevert suulgaj zailuulah n zuvuu.