ТЕГ-аас лавлагаа үнэ төлбөргүй олгоно
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газар 09.00-11.30 цаг хүртэл улс төрийн хилс хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, цагаатгасан тухай магадлалын хуулбарыг авахыг хүссэн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон байна.
Тус архивт ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комисс, Онц бүрэн эрхт комиссоор шийтгэгдсэн 30 мянга гаруй хүний мөрдөн байцаалтын хэрэг хадгалагддаг байна. Үүнээс 28 мянга гаруй хүний хэргийг цагаатгасан гэсэн тоо баримт бий.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ