Паралимпийн хаалтын ажиллагааг Coldplay хамтлаг хөтлөн явууллаа

img

“Галын наадам” хэмээн нэрлэж болохуйц гайхалтай хаалтын арга хэмжээгээр Лондон хот 11 өдөр үргэлжилсэн спортын их наадмыг хаалаа. Мөн 2016 оны их наадмыг зохион явуулах Рио де Жанейро хотод албан ёсоор эрхийг нь шилжүүлэн өгсөн юм. Орон нутгийн цагаар 20:30 цагт эхэлсэн хаалтын ажиллагааг Их Британийн “Coldplay” хамтлаг удирдан явуулсан бөгөөд Рианна, Jay Z нар мөн оролцжээ. Бусад наадмуудаас ялгаатай нь нийт оролцсон 4,200 тамирчдыг арга хэмжээнд оролцуулан, гол талбайг тойруулан суулгасан юм. Паралимпийн медалийн талбарыг БНХАУ 95 алтан медаль, нийт 231 медалиаар тэргүүлсэн бол ОХУ, Их Британи улсууд хоёр, гуравдугаар байрыг эзэгнэжээ. Оролцсон орон бүр Паралимпийн бамбарын тогоог бүрдүүлсэн 200 зэс цэцгийн дэлбээнээс нэгийг эх орондоо аваачих аж. Наадмын зохион байгуулах хорооны дарга Лорд Коу цугларсан 80 мянган үзэгчдэд хандан “Их Бритaнчуудын спорт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар бодол өөрчлөгдсөн. Паралимпийн тамирчид хязгаар хэмээх мананг арилгаж чадлаа” гэсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

londonchuud:
manai tamirchid amjilt gargaaguin alaa archih alchuurgui baij handib gej balai yum yarij tamirchidiig setgel sanaagaar ungasan LONDOND amidardag geed bgaa BARONS-COURT iin 3 banzal abgai ARUINAA,OYUNAA,DEEGII OTGON narin gai bugd nohorgui dandaa ami ger uimuulj amidardag garuud handib gej olson mongooroo ACTOND odor shonogui arhidaj b.gaa shuu mongo ogooroo odo ta nar zebershej duusmaar yumaa olon jil alaaraa gaihuullaa odo end nohoi ch toohgui shuu aan
2012-09-13