Манай тамирчид 12 медаль хүртлээ

img

Турк улсын Анкара хотноо зохион байгуулагдсан “Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага”-ын дэлхийн аварга шалгаруулах, оюуны спортын нээлттэй тэмцээн өчигдөр  өндөрлөлөө. Уг тэмцээнд 455 тамирчин оролцсон бөгөөд эцсийн шатанд шалгарсан 55 тамирчин 11 төрөлд 33 медалийн төлөө оюун ухаанаараа өрсөлдлөө. Монгол Улсыг  төлөөлөн уг тэмцээнд Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар, Ой тогтоолтын үндэсний дэд аварга Т.Мягмарсүрэн нар тус бүр зургаа зургаан медаль хүртлээ. Х.Хатанбаатар /Нийт 9 төрөлд өрсөлдөж 6 медаль хүртлээ/ - Ой тогтоолт - 1. Хоёртын тоолол - I байр 2. Тооны марафон - II байр 3. Харааны ой тогтоолт - III байр 4. Нэр, зүс царай - III байр 5. Хөзөр - IV байр - Цээж тоо - 1. Олон оронтой тооны нийлбэр - II байр 2. Хүн хуанли - II байр - Хурдан уншлага - 1. Турк хэл дээр хурдан уншлага - IV байр / 1 минутанд дунджаар 554 үг, ойлгоц 70% / Т.Мягмарсүрэн /Нийт 8 төрөлд өрсөлдөж 6 медаль хүртлээ/ - Ой тогтоолт - 1. Хоёртын тоолол - II байр 2. Тооны марафон - I байр 3. Харааны ой тогтоолт - II байр 4. Нэр, зүс царай - VII байр 5. Хөзөр - III байр - Цээж тоо - 1. Олон оронтой тооны нийлбэр - III байр 2. Хүн хуанли - I байр Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

keke:
Sain bna... Ushuu ix amjilt xusei
2012-09-10