Д.Долгион “Мисс Монголиа-2012” тэмцээний титмийг зүүлээ

img

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мисс Монголиа” тэмцээний ээлжит шалгаруулалт өчигдөр УДЭТ-т боллоо. Тус тэмцээнд нийт 200 гаруй охид бүртгүүлснээс эцсийн шатны тэмцээнд 16 нь тунаж үлджээ. Авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун мэдлэгээ сорьсон оролцогчдоос Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан, загвар өмсөгч Д.Долгион “Мисс Монголиа-2012” тэмцээний титмийг гардсан юм. Харин СУИС-ийн жүжигчин, найруулагчийн ангийн оюутан Ч.Энхтуяа “Монгол бүсгүйн зохиомж” үзүүлбэрээрээ “Мисс авьяас” өргөмжлөлийг хүртсэн бол, Солонгосын Сөүл хотын “Доксонг” их сургуулийн оюутан А.Уянга “Оюунлаг мисс” өргөмжлөлийн эзэн болсон юм. Тэмцээний гуравдугаар байрын шагналыг “Мисс модель” номинацийн эзэн, ХААИС-ийн оюутан Т.Оюун-Эрдэнэ гардсан юм. “Мисс Монголиа-2012” тэмцээний тэргүүн мисс болсон Д.Долгион ирэх сарын 1-ний өдөр Япон улсын Окинавад болох “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох ажээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
ene chini tgd hog ym bishuu de. uul ni uls ornuud Miss..... gesen iim temtseenee zphiogood tuhain miss ni delhiin miss-d eh ornoo toloolj oroltsdog biz dee. shal utgagaui. tegsen manaih neeh nuuts dald ym bolool... hol gar ni hohortson ymnuud turuuldeg l biz dee
2012-10-03