Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, нийслэлийн төр, захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсдийн төлөөлөгчид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан өнөөдөр Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү улс орон даяр хэлмэгдэгсдийн хөшөө, булш, сувраганд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж санан дурсахын сацуу хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, нэр төрийг нь сэргээх, цагаатгах ажлын талаар уулзалт ярилцлага зохион байгуулах зэргээр өргөн тэмдэглэж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг ийнхүү 17 дахь удаагаа тэмдэглэж байна.
1939 оноос өнөөг хүртэл 31577 хүнийг хилс хэргээс цагаатгаж, 17 мянга гаруй хүнд 16 тэрбум 239 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ