Хадгаламж банкны эрсдлийн удирдлагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болж өнгөрлөө

img

Өнгөрөгч долоо хоногт Хадгаламж банкны эрсдлийн мэргэжилтнүүд “Банкны эрсдлийн удирдлага”-ын гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж өөрсдийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн нь тус банкнаас эрсдэлд онцгой анхаарч улмаар харилцагч нарын банкинд итгэх итгэлийг бататгаж буйн тод жишээ боллоо. Хадгаламж банк нь банкны эрсдлийн удирдлагын чиглэлээр дагнасан ХБНГУ-ын “Jens Walther Consulting" байгууллагын үүсгэн байгуулагч, эксперт ноён Еанс Валтерыг Монгол Улсад урьж, эрсдлийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварт хөрөнгө оруулаад зогсохгүй Монголын арилжааны банкны системийн тогтвортой байдлыг хангахад тодорхой хувь нэмэр оруулсан байна. Өөрийн мэдлэг туршлагаа хуваалцахаар ирсэн ноён Еэнс Валтераас цөөн асуулт асуух боломж гарсан юм. Та яагаад Хадгаламж банкны урилгыг хүлээн авч энэхүү эрсдлийн удирдлагын сургалтыг хийх болов? Би танай орны банкны салбарын хөгжлийг их сонирхож байгаа. Мөн өөрийнхөө улсын банкны салбараас цуглуулсан туршлага, мэдлэгээ Монголын банкны ажилтнуудаар дамжуулж өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгт найдаж энэхүү сургалтыг хийсэндээ баяртай байгаа. Банкны салбарт эрсдлийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар ямар түвшинд байна гэж Та үзэж байна вэ? Танд ямар сэтгэгдэл төрөв?   Би мэдээж зөвхөн таамаглал хэлж чадна. Гэхдээ сургалтын явцад оролцогчид маш чадварлаг сэтгэгдэл төрүүлсэн. Юуны өмнө маш их сурч мэдэх эрмэлзлэлтэй байна гэсэн нь мэдрэгдсэн. Надад ажиглагдсан зүйл гэвэл банкны ажилтнууд одоогийн байдлаар мэдлэгийн түвшнийхээ хувьд их өндөр, хяналтын байгууллагын тавьж буй шаардлагын хэмжээнээс илүү өндөр мэдлэгтэй гэсэн сэтгэгдэл төрсөн. Хадгаламж банкны Хүний нөөцийн газрын Захирал Б.Ундармаатай сургалтын талаар болон хүний нөөцийн зарим асуудлаар ярилцлаа. Танай банкны зүгээс яагаад эрсдлийн удирдлагын чиглэлээр сургалт зохион байгуулах болсон тухай тайлбарлахгүй юу? Банкны үйл ажиллагааны нэн чухал хэсгүүд болох дотоод хяналт шалгалт, зээл ба үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын чиглэлд ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ сургаж хөгжүүлэх нь тухайн банкны өөрөөр хэлбэл бид бүхний найдвартай, ил тод байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл болно гэж үздэг. Тийм учраас бид эдгээр чиглэлүүдэд онцгой анхаарч, энэ удаад зээл ба үйл ажиллагааны эрсдлийн чиглэлд ажиллаж буй  мэргэжилтнүүдийнхээ мэдлэгийг гүнзгийрүүлэх, тэднийг мэргэшүүлэх зорилгоор ХБНГУ-аас эрсдлийн чиглэлд нарийн мэргэшсэн, өндөр зэрэглэлийн эксперт урьсан юм. Танай банк үүний өмнө мөн л ХБНГУ-аас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулж байсан санаж байна. Яагаад заавал гаднаас, тэр тусмаа ХБНГУ-аас эксперт урьж авчрах болсон юм бол? Тиймээ, бид өнгөрсөн 05 дугаар сард банкны дотоод хяналт шалгалтын хэсэгт ажиллаж буй мэргэжилтнүүдээ сургахаар ХБНГУ-ын “Stajkoski Organisation” байгууллагаас мөн л энэ чиглэлд маш нарийн мэргэшсэн, өндөр зэрэглэлийн экспертийг урин ирүүлж 2 долоо хоногийн хугацаатай сургалт зохион байгуулсан. Бид дан ганц ХБНГУ гэлтгүй, дотоод гадаадын сургалтын олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Бидний хэрэгцээ шаардлага, манай ажилтнуудын мэргэжлийн түвшин, ур чадварыг ахиулж, хөгжүүлж чадах, илүү нарийн мэргэших боломж олгох тийм л байгууллага, экспертүүдтэй хамтран ажиллахыг зорьдог. Тухайлбал, АНУ-ын Мэдисоны Их Сургууль, Люксембургийн вант улсын ATTF сургалтын байгууллага, Мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд нэр хүндтэй Koenig Solutions сургалтын төвд ажилтнуудаа илгээн сургах ажлууд ч тасралтгүй, эрчимтэй хийгдэж байдаг юм. Хадгаламж банкны хүний нөөцийн бодлого, цаашдын сургалт хөгжлийн төлөвлөгөөний талаар товчхон мэдээлэл өгнө үү. Манай банк 3100 гаруй ажилтантай, монгол улсын өнцөг булан бүрт харилцагч нартаа хүрч үйлчилдэг 506 салбар нэгжтэй. Байгууллагын нэгэн чухал, үнэ цэнэтэй нөөц бол Хүний нөөц байдаг. Энэ ч утгаараа байгууллага хэдийчинээ ажилтнуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийж, ажилтнуудынхаа хөгжлийг дэмжинэ тэр хэмжээгээр байгууллага хөгжиж дэвжинэ. Үүний цаана манай мянга мянган харилцагч нарт хүрэх манай банкны үйлчилгээ улам илүү боловсронгуй болж, түргэн шуурхай хүрнэ гэдэгт итгэл төгс байдаг. Б.Индра

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ersdel yarixgui bol yostoi boloxgui bolson bank. Dampuurax magadlal mash ix. Tolbor turgen guitsetgex chadvar ni muudsan gedgiig Mongol bank nuugaad baigaa gesen.
2012-09-11
эрсдэлийн гээд зөв бич ядаж хийж байгаа ажилд чин байнга эрсдэлийн гэж бичих хэрэг гарна
2012-09-11
Chimedtseren:
Nirgesnii daraa hashgirav gegcheer dampuurahiin hoorond uhsenii chin ersdeliin surgalt ve? HAHAHAHAHA
2012-09-11