
Өчигдөр буюу ням гаригт БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг Хонконг хот хууль тогтоох байгууллагын 70 гишүүний 40-ийг сонгох сонгуулийг явууллаа. 1997 онд Британийн клончлолоос БНХАУ-д шилжсэн тус хот нь анх удаа хууль тогтоох байгууллагынхаа талаас илүүг олон нийтийн сонгуулиар сонгож байгаа юм. Үлдсэн 30 гишүүнийг цөөн тооны тусгай мэргэжлийн салбарынхан сонгодог.
Нийт 3,5 сая сонгууль өгөх эрхтэй сонгогчдын 50 хувь нь оролцсон нь өмнөх 2008 оны сонгуулиас өндөр үзүүлэлт болж байгаа юм. Сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр гарна.
Сонгууль болохын өмнө Засгийн газар сургалтын хөтөлбөрт шинэ агуулга оруулах төлөвлөгөөг зарласан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, саналаа буцаахаас аргагүй болсон юм. Хүүхдүүдэд “эх оронч үзэл суулгах” сургалтын хөтөлбөр нь тархи угаах, хятадын төлөө гэсэн үзлийг суулгах гэсэн явдал хэмээн олон мянган иргэд жагссан билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ