Согтуу жолооч дөрвөн хүний аминд хүрчээ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Хөх толгойн шил гэдэг газар намаржиж байсан Б.Отгонтулгын гэрлүү УБИ дугаартай Range Rover маркийн автомашинтай хүн дайрч орсны улмаас дөрвөн хүн газар дээрээ нас барсан аймшигт хэрэг энэ сарын 09-ний өдрийн 16 цагийн үед гарчээ. Гурван өрхийн амь үрэгдсэн дөрвөн хүн хоорондоо бүгд ах дүүсээс гадна гурав нь айлын эзэгтэй, нэг нь хүүхэд байсан байна. Амь үрэгдсэн хүмүүсээс гадна тэр айлд хэд хэдэн хүн байсны зарим нь бэртжээ. Энэ аймшигт хэргийг үйлдсэн этгээд согтуу явсан байна. Тэр машиныг баруун сумдын аль нэг уурхайн машин гэж эх сурвалжууд таамаглаж байгаа юм байна. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн үед юу болж байгааг мэдэх сөгөөгүй нэлээн согтолттой байсан байна. Осолд өртсөн айл нь Баяндалай сумруу Гурван сайхан уулын Охин хөтөлийн даваагаар давахдаа айргийн эмнэлгийн хажуугаар тойрч явдаг замаас 1км орчим зайтай. 15.45 миниутад 102-т дуудлага аваад гэмт хэргийн шуурхай бүрэлдэхүүнд зарлаж мэдээлээд 25 минутад цуглараад хөдлөхөд нэг цаг гаруй явж очсон” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Б.Нарнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ