МҮАН-аас дэд сайдууд тодорлоо

img

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн  бүлгийн хуралдааны дараа  тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Шударга ёс” эвсэл бүлгийн хуралдаанаараа шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, тус бүлгийн сонгуулийн  мөрийн хөтөлбөрөөс шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  туссан зүйл заалтыг нэг бүрчлэн хэлэлцжээ. Түүнчлэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ч гишүүд санал солилцсон байна. Мөн Эвслийн засагт МҮАН-аас орж ажиллах  дэд сайдуудад  тус намын гишүүн  Б.Цогтгэрэл, Ж.Батхуяг нарын нэрийг дэвшүүлэхээр болсныг дуулгалаа. Тэднийг улс төрийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Гадаад дотоодод их, дээд сургууль төгссөн чадварлаг боловсон хүчин  гэсэн үндэслэлээр  сонгосон гэсэн тайлбарыг хийлээ.  Бүлгийн даргын хэлэхээр “Шударга ёс” эвслээс мөрийн хөтөлбөртөө тусгасан   зүйлээс түрүүчээсээ хэрэгжиж эхэлсэн гэдгийг онцоллоо. Тодруулбал, өндөр хатуулгатай архинд оногдуулах татварыг нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан  нь өдгөө биелэлээ олсон гэл ээ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hangai:
Chadvarlag humuusiig devshuulsen bna MUAN. Amjilt husey
2012-09-10
setgegdel:
Mongol orniihoo tuluu ihiig hj buteegeerei. Ajil hudulmuriin undur amjilt husie .
2012-09-10
Лайтай юм нэг сэтгэгдэл бичсэн тєлєє баахан юм нэхээд хогийн сайт вэ Та нар Ямар News.mn биш дээ
2012-09-10
МАХНамаас дэд сайдад нэр дэвшигчдээс хамаагүй илүү дээр боловсон хүчний санал тавьж нэр дэвшүүлсэн байна.Харин МАХНам дэд сайдад нэр дэвшүүлж буй малуудаа эргэж харж дорвитойхон шиг хүн дэвшүүлээчээ.
2012-09-10
Mgl:
Tsogtgerel jinhene said bsan ch boloh hun dee.
2012-09-10
Mgl:
Bayar hurgie. Tsogtgerel jinhene said bsan ch bolohgui hun dee. Amjilt husii
2012-09-10
Amjilt husie Bathuyag bolovsrol medleg sain tolov daruu hun shig sanagddag
2012-09-10