
Манай улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 14515 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1569 хэргээр буюу 12.1 хувиар өсчээ.
Өмнөх оны мєн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (974), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (310), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (162), байгаль хамгаалах журмын эсрэг (128) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас энэ хугацаанд 5604 хүн гэмтэж, 717 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 360 буюу 6.9 хувиар өсч, нас барсан хүний тоо 109 буюу 13.2 хувиар буурсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ