120 мянгатын уулзвар хүртэлх замыг нээлээ
Энхтайваны гүүрнээс урагш 120 мянгатын уулзвар хүртэлх 600 метр автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ хэсгийн замыг хаагаад байсан. Энэхүү автозамын засвар дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэ сарын 07-ны өдөр хаасан уг замыг нөгөөдөр нээх байсан ч зам засварын хугацаанаасаа өмнө дууссан учир ийнхүү нээсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ