
“Next star” студийнхээ ажилд анхаарч, өөр бусад зүйлд оролцохоо больсон “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай шинэ бизнес эхлүүлж буй гэнэ. Түүний аав нь уран сийлбэрч, дархан хүн байсан бөгөөд Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон зэрэг томоохон газруудын засал чимэглэлийг хийж байсан гэдэг. Энэ ч утгаараа, дуучин залуу аавынхаа их үйлсийг үргэлжлүүлэхийг хүсч, сийлбэрийн багаж хэрэгсэл зэхсэн аж.
Улмаар уран сийлбэрч, дархан залуусыг цуглуулан гэрийн бизнес хийж байгаагаа дуулгасан бөгөөд бүр захиалга авч эхэлсэн гэх. Маадай энэхүү бизнесээ сурталчлан “Найр хуримын цаг ойртлоо. Хүссэн хээ угалзаараа гэрээ чимэглүүлж, захиалга өгөхийг хүссэн хүн байвал над руу залгаарай” гэж ирээд л баруун солгойгүй рекламдаж гарсан шүү.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ