
Холливудын нэрт жүжигчин Кевин Бэкон хайр сэтгэлээ илэрхийлжээ. Тэрбээр саяхан Лос-Анжелосын нэгэн сонинд ярилцлага өгөхдөө сүүлийн жүжигчин бүсгүй Жулиан Мур маш их таалагддаг болсон тухай ам алдсан гэнэ.
Энэ оны долдугаар сарын сүүлээр нээлтээ хийсэн “Галзуу, тэнэг хайр” хэмээх инээдмийн кинонд тэрбээр тоглож байх явцдаа жүжигчин Жулиан Мурыг ихээхэн өөр нүдээр харах болсон хэмээн ярьсан талаар шар хэвлэлүүд шуугиж байгаа гэнэ.
Харин Кевин Бэкон миний үгийг хэвлэлүүд гуйвуулсан хэмээн мэдэгдсэн ч Жулиан Мурыг таалагддаг гэдэг үгээ баталсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ