
Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя.
-Александрын тоолол болон Этиопын хуанли ёсоор энэ өдөр жилийн эхний өдөр юм.
-Латин Америкийн зарим орнуудад энэ өдрийг Багш нарын баяр хэмээн тэмдэглэдэг.
-1609 онд Хенри Хадсон Манхэттен арлыг нээжээ.
-1939 оны энэ өдөр Канад улс Германтай албан ёсоор дайн зарлажээ.
-1961 онд Дэлхийн Байгаль хамгаалах Сан байгуулагджээ.
-1965 оны энэ өдөр Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад мэндэлжээ.
-1971 онд Египетийн Үндсэн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
-2001 оны энэ өдөр АНУ-ын худалдааны ихэр цамхаг руу “Аль-Каида” террорист бүлэглэлийн алан хядагчид дайрч, 2977 хүний амийг авсан. Түүнээс хойш энэ өдрийг АНУ-д Эх орончдын өдөр хэмээн нэрлэж нас барагсдыг эргэн дурсдаг болсон юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ