П.Дашийн гомдлыг хэлэлцэнэ
Чингэлтэй дүүргийн шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон ОБЕГ-ын дарга асан П.Даш нарын давж заалдах гомдлыг энэ сарын 13-нд нийслэлийн Шүүхэд хэлэлцэх тов гарсан байна.
Чингэлтэй дүүргийн шүүхээс П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 5.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих шийтгэх тогтоол гарсан юм.
Тэд анхан шатны шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ