Моделиудын үнсэлт ч халуухан юмаа...

img

Содон нэртэй, өвөрмөц сэтгэлгээтэй гэгддэг дизайнер Д.Овдогмэд эсгийгээр бүтээлээ урладаг нэгэн. Загварын ертөнцөд хөл тавьснаас хойш арав гаруй жилийн турш мэргэжил нэгтнүүдээ гайхашруулж яваа авьяаслаг залуу саяхан  тусгай хүрээнийхэн дунд сүр дуулиантай “Reflexion” шоугаа хийсэн нь нэлээд шуугиан тарьсан юм. Моделиуд нь балетчин шиг өлмий дээрээ хөнгөн бүжиж, уян налархай хөдөлгөөнөөр гоёмсог загваруудаа танилцуулсан энэ үдэш нэр нөлөө бүхий эрхмүүд Д.Овдогмэдийн авьяас, ур ухаанд биширч суусан гэдэг. Загвар өмсөгчид ч түүнд “хайр зарлан”, хөшигний ард бүр халуухан үнсэлтээр шагнаж эхэлсэн нь энэ. Мэдээж хэрэг, царайлаг дизайнерийн хувьд гэр бүлийн амьдралаа чамгүй нууцалдаг ч гэлээ, загварын гоолиг бүсгүйчүүдээс урмын үгс сонсч, энэ мэт үнсэлтээр шагнуулах нь гайхаад байх асуудал биш гэсэн. Дашрамд дуулгахад, түүнд дизайнер болоод удаагүй байхад нь АНУ-ын мэргэжилтнүүдээс загвараа танилцуулах санал ирж байсан гэдэг юм билээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

царай гэж:
ямар аймаар сонин царайнууд вэ
2012-11-22
oogii:
gomo gedgiig ni yaj medsen yum boloo
2012-09-11
guest:
tsarai ni tavitsan hunii tsarai bishuu
2012-09-11
hoh:
obdog yugaa medeh be gej
2012-09-11
наадах овдгоо чинь гомо
2012-09-11