Йемен: Аль-Каидагийн удирдагч Аль Шихри нас барсан

img

“Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн хоёр дахь дээд удирдагч Саид Аль Шихри өмнөд Йеменд явуулж байсан нэгэн ажиллагааны үеэр алагдсан хэмээн Йемений Засгийн газар мэдэгджээ. Түүнийг Хадрамаут орчмын нутагт зургаан хүний хамтаар машинтай явж байгаад АНУ-ын нисэгчгүй онгоцонд бөмбөгдүүлсэн гэж зарим эх сурвалж хэлж байна. Зарим эх сурвалжаар Йемений цэргийн хүчин холбоотой гэсэн юм. Саудын Арабын иргэншилтэй Аль Шихри нь 2007 онд Гуантанамо дахь АНУ-ын хорихоос суллагдсан юм. Йемен Аль Шихрийг хөнөөсөн тухай өмнө нь мэдээлж байсан ч нас барсан цаг хугацаа баттай биш байжээ. АНУ “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийг Аль-Каидагийн хамгийн аюултай салбар гэж үздэг. “Арабын хойг дахь Аль-Каида” нь 2009 оны нэгдүгээр сард Йемен, Саудын Арабын олон улсын ислам цэргийн сүлжээ нэгдсэнээр байгуулагдсан байдаг. Бүлгийг Осама Бин Ладены хувийн туслах байсан Нассер Абдуль Карим Аль Вухаяши одоогоор удирддаг. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ