
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг сар бүр зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригийн 14:00 цагаас уг арга хэмжээ болж байх юм.
Тэгвэл анхны уулзалт өнөөдөр Төрийн ордонд болно. Засгийн газрын тэргүүн уулзалтыг зохион байгуулах болсон шалтгаанаа “Төрийн хүнд суртлыг арилгах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, авлига, хээл хахуулийг устгахад иргэн таны оролцоо хамгаас илүү чухал” хэмээн тодорхойлсон бөгөөд аж ахуйн нэгж, төрийн бус байгуулагуудад урилгаа илгээд байгаа юм. Энэ уулзалтын үеэр хуулийн дагуу бизнес эрхлэхэд юу саад болдог, төрийн ямар дарамт байгаа талаар нээлттэй ярилцана. Уг уулзалтад салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн дарга нар оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ