Чуулганы хуралдаан эхэлнэ

img

УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас  эхэлнэ. Тус хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай хуулийн төслүүд хийгээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсоийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ