
Германы ерөнхийлөгч асан Кристиан Вульфийн эхнэр Беттина Вульф өөрийн хувийн амьдралын талаар гараад байгаа цуурхалыг дарахаар хуулийн арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд үүнд Google ч татагдсан байна.
Хатагтай Вульфийн нэрийг дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google-ээс хайхад “биеэ үнэлэгч” “улаан дэнлүүний гудамж” гэх мэт үгс хамт гарч ирж байгаа юм. Энэ нь хэрэглэгчдийн хамгийн их үзэж байгаа хайлтууд автоматаар гарч ирж буй хэрэг хэмээн Google тайлбарлаж байна.
Уг дуулиан онлайн болон хэвлэл мэдээллүүдээр цацагдаад байгаа бөгөөд энэ нь нөхрийнх нь улс төрийн карьерт нөлөөлөх зорилгоор гарсан гэсэн мэдээ байна. Хатагтай Вульф хэзээ ч ийм ажил хийж байгаагүй хэмээж баталж байгаа юм.
“Der Spiegel” сонинд бичсэнээр Беттина бараа бологчоор ажиллаж байсан гэсэн хуурамч мэдэгдэлтэй хоёр жилийн турш тэмцэж байгаа гэнэ. Түүний хуульчийн хэлснээр одоогоор 34 хэргийг амжилттай шийдүүлээд байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт Google-ийг шүүхэд өгснийг бичсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ