Комиссын даргаар Л.Цог томилогдлоо

img

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цог томилогдлоо.

Комисс 1930-1940-өөд он, 1950-иад оны эхэн үе, мөн 1960-аад онд тухайн үеийн нам, төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж, улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, ажил, албан тушаалаасаа халагдаж, хуулийн байгууллагуудын хараа хяналтын доор газар нутаг заагдан цөлөгдсөн, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж, судлах, цагаатгах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг зорилготойгоор 1990 онд байгуулагдсан билээ.

Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль батлагдаснаас хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга томилогдон ажилладаг болсон юм. Комиссын анхны дарга нь  тэр үеийн БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  байсан бөгөөд дараа нь УИХ-ын дэд дарга байсан Ж.Гомбожав,Ц.Элбэгдорж, До.Ганболд, Ж.Бямбадорж, С.Оюун, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, Н.Энхболд нар  Комиссыг тус тус даргалж байв гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erguu tsogoor yadag bnaa amidralaa ch zohitsuulj chadahgui zaluu huuhen erguulj hayagdsan gee biz dee he he tegeed medrel ni muudsan gesen
2012-09-11
Tsolmon Khatagtai:
Bi Enkhbayariin Ekhner bna Enkhbayariig tsagaatga Tsogdoo amjilt hvsie
2012-09-11