Rokit Bay “Эвдэрхий хүмүүс”-тэй уулзуулна

img

“Нэг өдрийн хаан” дуугаараа олны танил болсон дуучин залуу бие даасан тоглолтоо хийж, “Пуужин Баяраа” цомгоо гаргасан билээ. Этгээд үгтэй дуунуудаараа охид залуусыг байлдан дагуулж буй реппер залуу хоёр дахь бие даасан цомгоо гаргахаар зэхэж буй гэнэ. Энэ удаагийн бүтээлээ тэрбээр “Эвдэрхий хүмүүс” гэж нэрлэсэн бөгөөд шинэ дуунуудаа сонсогчдын хүртээл болгоход бэлэн болсон гэжээ. Уг цомогт багтсан “Сахилга сул”, “Түргэн уур” зэрэг дуунууд тун удахгүй цацагдах юм байна. Шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буй фэнүүдээ реппер Rokit Bay “Дуунуудын бичлэгийн ажил 90 хувь, хөгжмийн найруулга 80 хувьтай явж байгаа. Үндсэн ажлууд дуусангуут бусад гүйцэтгэх ажил нь хийгдэнэ” гэж сонирхуулжээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urna:
goy duuldag shuu ene zaluu. bi lav durtai. love you
2012-09-12