
Мэдээллийн ANSA агентлагийн мэдээлснээр Хятадын төрийн тэргүүний ирээдүйн залгамжлагч Си Зиньпинь телевизийн мэдээний нэвтрүүлгээр гэнэт гарахаа больсныг тус орны Интернэтэд өргөнөөр шүүн хэлэлцэж байна. Энэ улстөрч үзэгдэхгүй болсоор сар гаруй болж байгаа бөгөөд хүндээр өвчилсөн юм уу автын осолд орсон гэх цуу яриа гарчээ. Си Зиньпин 59 настай, удахгүй ирэх аравдугаар сард төрийн тэргүүн болох ёстой юм. Өнөөгийн БНХАУ-ын төрийн олон зүтгэлтний адил Си түшмэлийн гэр бүлд төржээ. Түүний эцэг Си Жунсюнь Гуандун мужийн захирагч болон тус орны Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчийн албан тушаал хашиж байжээ.
Залгамжлагчийн бие сүрхий муудсан гэх мэдээг БНХАУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба няцаасан байна. Гэтэл төрийн удирдагчдын нэг нь телевизийн нэвтрүүлгээр огт үзэгдэхгүй болсон нь Хятадын бодлогын хувьд сонин үзэгдэл юм. Си Зиньпиний хамт Коммунист намын удирдагчдын нэг Хэ Гузян бас мэдээний нэвтрүүлгээр гарахаа больсныг ажиглагчид тэмдэглэж байна.
Ингэхдээ Хятадын улс төрийн тогтолцоо нь ардчиллын стандартаас хөндий боловч уг тогтолцоог дарангуйлал гэж нэрлэх аргагүй. Тус орны эрх мэдэл Коммунист намын гарт байдаг бөгөөд нам түр удирдагчдыг томилдог ч өндөр дээд албан тушаалд удаан хугацаанд байхыг хязгаарладаг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ