
УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы хуралдааны эхэнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт, хариулт тавьж улмаар хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал хураалтад нийт 52 гишүүн оролцсоноос 36 гишүүн зөвшөөрсөн юм. Ингэснээр Гаалийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр батлах тухай санал хураалтад нийт 52 гишүүн оролцож олонхын саналаар дэмжин баталлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ