9.11-ний халдлага: Хүүгийнхээ дурсгалыг мөнхжүүлж буй эцэг эх

img

Есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотын Худалдааны хоёр их цамхаг алан хядагчдын халдлагад өртөж 2977 хүн амиа алдсан билээ. Тэр аймшигт халдлагын үеэр хүүгээ алдсан Элизабет болон Стефен Алдерман нар хүүгийнхээ дурсгалыг мөнхжүүлэхээр “Peter C.Alderman Foundation” буюу “Петер Алдерманы сан”-г байгуулсан юм. Бидний отгон хүү Петер 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн Худалдааны төвд хуралд оролцож байгаад амиа алдсан. Тэр минь дөнгөж 25 настай байсан юм. Цамхаг нурах үед бид Стийвийн 60 насны ойг тэмдэглээд Францад байлаа. Петер, манай охин Жейн, хүү Жефф болон түүний эхнэр Тоби нар бүгд бидэнтэй хамт байж байгаад есдүгээр сарын 8-нд АНУ руу буцсан юм. Халдлага болсон өдөр бид мэдээ дуулаад маш их сэтгэлээр унасан. Анхандаа бид хүүхдүүддээ санаа зовоогүй. Жефф, Тоби хоёр Тулса хотод амьдардаг. Жейн Вашингтонд амьдардаг ч ажил нь Пентагоны ойролцоо байгаагүй. Петер Манхэттений хотын төвд Bloomberg LP-д ажилладаг байсан (Bloomberg LP нь Нью-Йоркт суурилдаг мэдээний корпораци юм). Тэр ажлынхаа дагуу хаа сайгүй аялдаг байсан учир бид санаа зовж байлаа. Бид хүүхдүүд рүүгээ ярих гэж маш их хичээсэн ч утасны сүлжээ Францаас гадагш гарахгүй байсан юм. Тэр өдрийн сүүлээр бид Петер тэнд байсныг Жеффээс мэдсэн. Харин маргааш нь Майкл Блумберг бидэн рүү залгаж Петерийг нас барсныг хэлсэн. Миний ертөнц зогсч, бүх зүйл хяналтнаас гарч билээ. Петер л биш шүү! Тэр минь инээд хөөр, гэрэл гэгээ, хайраар дүүрэн байсан. Тэр олны дунд аав ээжийгээ үнсэхээс ичдэггүй, ямар ч шалтгаангүйгээр эгчийгээ тэвэрдэг тийм л хүн байсан. Жефф тэр хоёр хамтдаа хөгжилтэй газруудаар аялж, үргэлж жаргалтай явдагсан. Тэр үнэхээр амьдралд хайртай хүн байсан. Бидний энэ хорвоо дээр үлдээх тэмдэг бол бидний үр хүүхэд. Түүний үхлээс хойш бид Петер энэ хорвоод байсан, Петер гэж хүн амьдарч байсан учир амьдрал арай сайхан байгаа гэдгийг илтгэх ямар нэг тэмдэг үлдээх хэрэгтэйг бид ухаарсан юм. Түүнийг хэрхэн мөнхжүүлэх арга зам хайж байхдаа бид дэлхийн хүн амын зургааны нэг буюу нэг тэрбум хүн зовлон зүдгүүр, алан хядлагыг шууд амсч байсан гэдгийг олж мэдсэн. Хохирогчид нь насан туршаа сэтгэл санааны шархтай үлдэж, үр бүтээлтэй амьдарч чаддаггүй. Африкийн Сахарт сэтгэл санааны цочрол, ослын дараах стресс хямралтай хүмүүсийн тоо ДОХ, хумхаа, сүрьеэ өвчинтэй хүмүүсийг нийлүүлснээс олон байдаг. Петер амьдралд хайртай байсан. Тэр өрөвч зөөлөн, халамжтай хүн байсан юм. Бидэнд Петерт хийж өгч чадах зүйл байгаагүй, харин түүний нэрийн өмнөөс хүмүүст амьдралыг нь эргүүлэн олгоно гэдэг хамгийн төгс дурсгал байсан. Ингээд бид 2003 оны гуравдугаар сард Петер Алдерманы санг байгуулсан юм. Хүмүүс ихэнхдээ “Дэлхий дээр илүү том асуудлууд зөндөө байхад та нар яагаад сэтгэл санааны цочрол, ослын дараах стресс хямралтай хүмүүстэй ажиллаж байгаа юм бэ?” гэж их асуудаг. Бидний хариулт энгийн: Хүмүүнлэгийн тусламжийн хэдэн тэрбум доллар ДОХ, хумхаа, ядууралтай тэмцэхэд зарцуулагддаг. Гэхдээ үхэх, амьдрах эсэх нь хүмүүст өөрт нь сонин биш бол тэр бүгд үр дүнгүй. Харин хэрвээ чи хүнд итгэл найдварыг нь эргүүлэн сэргээж өгч чадвал тэд бөмбөг дэлбэлж, гэмгүй хүмүүсийг алах магадлал буурна. Манай сан эхэндээ нутгийн уугуул иргэдийг эрүүл мэндийн ажилтан болгон бэлтгэж байсан ч дан ганц сургалт хангалттай биш гэдгийг удалгүй ойлгосон. Бидэнд мэргэжилтнүүд ажиллаж болох тогтолцоо шаардлагатай байсан юм. Ингээд энэ зорилгоо биелүүлж одоо бид Камбодж, Уганда, Либери, Кен улсуудад нийт найман гэмтлийн эмнэлэг ажиллуулж байна. Хувийн-улсын секторын ажиллагааг орон нутгийн удирдлагатай бий болгосноор манай сан ажилчдыг бэлтгэж, мэргэшүүлж, цалин олгодог бол засаг захиргаа нь эмнэлгийн талбай, өвчтөний ор, сэтгэцийн эмээр хангадаг. Угандад 30 мянга гаруй хүүхэлд хулгайлагдаж, манай өвчтөнүүдийн ихэнх нь хүүхэд цэргүүд байдаг. Тэдний нэг Патрик манай Угандагийн Китгум дахь эмнэлэгт хоёр жилийн өмнө эмчлүүлсэн юм. Одоо тэрээр дахин хар дарж, муухай дурсамжтайгаа нүүр тулахаа больсон. Тэр шөнө тайван нойрсож, ажил хийж байгаа. Мөн дахин амиа хорлох тухай бодохоо больсон. Тэр бүр өөрийн бага хүүдээ эмнэлгийн зөвлөхийн нэрийг өгөхөөр болсон шүү. Манай сан жил бүр зохиогддог Африкийн ослын дараах сэтгэл гутралын тухай хурлыг ивээн тэтгэдэг. Долдугаар сард Танзанид болсон тавдугаар чуулга уулзалтын үеэр 22 орны 500 орчим сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цугларч, Сомалийн нэгэн лам нээж залбирал уншсан юм. Тэр зөвхөн арабаар ярьсан. Харин орчуулсны дараа нь бид түүнийг Петерийн төлөө залбирал уншсаныг мэдсэн юм. Бид үнэхээр Петерийг дурсах ул мөр үлдээж чадсан гэдгээ ухаарах тэр үед нулимс шууд л асгарсан. Энэ ажил биднийг өглөө бүр орноосоо босох утга учрыг олгодог. Юу ч бидний шаналлыг арилгаж чадахгүй ч Петер энэ дэлхий дээр амьдарч байсан гэсэн арилшгүй ул мөр үлдээх хүсэл биднийг урагш хөтөлдөг. Петер өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн ийм сан байгаад бахархалтай байх байсаан. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

x aan:
peter dahin toroorei.
2013-05-27
amidrah saihan zovson ch bai jargasan ch bai amid yana gedeg gaihamshig bie bienee hairla hairiin ugee haramgui helj baigaarai
2012-09-28
Ok:
Ok
2012-09-13
evreichuudee gej gai zovlongooch bisyness bolgoh um daa
2012-09-12
а:
аймаар юм аа, бодохоос ч айж байна
2012-09-12
saihan zuil unshlaa.Uhel helj irdeggui um shuu.birkhan mini,hairtai hun maani derged maani baidag ch boloosoi.Yostoi unen sain humuus muugaasaa ih shuu .
2012-09-12
Usa:
Delhii deer amidarch bgaa buh humuus adilhan.Muugaasaa saihan ni ih shuu.AMIDRAL SAIHAAN.Ene ih saihan humuusiin tuhai unshihad ih saihan blaa.Ulam ih saihan bayar baysgalantai bhiig buh humuust huseye
2012-09-12
altaa:
horvood iim humuus baidag bolohoor amidral saihan.
2012-09-11
Tuuhiig haraad baihad USA-chuud ta nar oorsdoo ter hoer baishing nuraasan shuu dee, ene bol Bushiin nuuts ajillagaa shuu dee
2012-09-11
um maani bad nu hum dahiad aimshigtai iim zuils horvood buu boloosoi
2012-09-11
Ok:
Ok