
Нийслэлийн Нийтийн тээврийн газар өчигдрөөс эхлэн 18 чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ. Тодруулбал, Толгойт-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Халдвартын эмнэлэг, Баянхошуу-МУБИС, Ган хийц-ХМК-Зайсан, Баруун салаа-Саппоро-ОУЭЗБДС, гэсэн эдгээр чиглэлд хоёр хоёр автобус нэмсэн байна.
Харин Толгойт-Вокзал-Ботаник-Амгалан, Орбит-Бөмбөгөр-Ард кинотеатра, 5 шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо, Вокзал-7буудал-Япон цэргийн цогцолбор, Улиастай-Сансар-ЗГАБ-Согоотын гудамж, Булгын 20-р гудамж-Дэнжийн 1000-3.4-р хор-Өнөр хороо гэсэн эдгээр чиглэлд үйлчлэх автобусны тоог нэг нэгийг нэмэлтээр гаргаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ