Мэрилин Мэнсон Леди Гагагаас ч аймшигтай
Billboard сэтгүүлээс Хеллоуиний баярт зориулан дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн аймшигтай дүр төрх бүхий уран бүтээлчдийн жагсаалтыг гаргахад Мэрилин Мэнсон тэргүүлжээ. Мэнсонийг “аймшигтай” дуулдаг, жигтэй хувцасладаг, жийрхмээр клип хийлгэдэг, дотор муухай оргимоор будалт хийдэг гэх мэтээр онцлон ийнхүү өргөмжилсөн аж.
“Хамгийн аймшигтай уран бүтээлч”-ийг тодруулах санал асуулгад оролцогчдын 36 хувь нь Мэнсонд саналаа өгчээ. Түүний дараагаар Леди Гага орсон байна. Леди Гагад Мэрилин Мэнсонийг гүйцэж түрүүлэхэд ердөө ганц хувийн санал дутсан гэнэ. Харин гуравдугаар байрт Slipknot хамтлагийнхан оржээ. Энэ хамтлагийнхан “Хурга майлахаа болино” киноны Ханнибал Лектерийн дүр бүхий баг өмсдөгөөрөө зартай билээ.
Хамгийн аймшигтай уран бүтээлчдийн эхний аравт хэн хэн орсныг толилуулбал:
1. Мэрилин Мэнсон
2. Леди Гага
3. Slipknot
4. Оэзи Осборн
5. Элис Купер
6. Роб Зомби
7. Тайлер Оконма
8. Gwar
9. Insane Clown Posse
10. Жин Симмонс (Kiss)
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ