
Хятад, Японы хооронд Өмнөд Хятадын тэнгис орчмын арлын маргаан хурцдаж байна. Мягмар гаригт Япон Сенкаку арлуудын гурвыг хувийн эзэмшигчээс нь худалдан авснаа баталсан бөгөөд Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фужимура хоёр улсын харилцааг хурцатгахгүйг хичээн “Энэ явдал Японы бусад улс болон бүс нутагтай харилцах харилцаа холбоонд ямар нэг саад учруулах ёсгүй” гэсэн юм.
Хятадын тал Японы энэ үйлдэлд маш их хилэгнэж улсын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлаа хамгаалахаар хоёр эргүүлийн усан онгоцоо арлууд руу илгээсэн нь одоо бараг очиж буйг Синхуа агентлаг мэдээлжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ