
Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Тотал Инж" компани гүйцэтгэж байна. Ирэх онд хүлээлгэж өгөх ёстой энэ авто замын зорчих хэсгийн засвар шинэчлэлтийн ажлыг энэ онд хийж дуусгахаар төлөвлөсөн.
Өнөөдөр орой 23.00 цагаас эхлэн 5 шарын уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн пост хүртэлх 534 метр замын урд талын урсгалын хөдөлгөөнийг дөрөв хоногийн хугацаатай хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Энэ сарын 16-ны 06.00 цагт уг хэсгийн урсгалыг нээж, үргэлжлүүлэн Замын цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын урд урсгалыг есдүгээр сарын 16-наас 18 хүртэл, Сүлжмэлээс Цамбагарав хүртэлх 1320 метр замын урд урсгалыг 18-наас 24 хүртэл, Цамбагараваас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 860 метр замын урд урсгалыг 24-нөөс 28 хүртэл тус тус хаахаар төлөвлөжээ. Харин есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 13 хүртэл замын хойд урсгалыг мөн дээрх хэсгүүдэд хуваан хэсэгчилж хаах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ