
Сонирхолтой нэр бүхий тус тоглолт энэ сарын 11-14-нд Улсын филармонд тоглоно. Тус тоглолтыг Украйны мэргэжлийн жааз хөгжмийн “Heavenly River” хамтлаг, энэтхэгийн алдарт дуучин Санжай Талвар хамтран хийхээр зэхэж буй аж.
Уг тоглолтын онцлог нь тус хамтлаг дуучид нь Сахажа иог бясалгалаар хичээллэдэг бөгөөд энэ үдэш хүрэлцэн ирж үзсэн хэн бүхэн бие болоод сэтгэлээрээ ариусна гэдгийг зохион байгуулагчид нь амлажээ. Тоглолт ашгийн бус бөгөөд дээрх уран бүтээлчид өмнө нь дэлхийн олон оронд тоглож байжээ.
Мөн энэ өдрүүдэд 14 цагт “Хүний дотоод хүчийг сэргээх” сургалт Хөгжим бүжгийн коллежид үнэ төлбөргүй болох юм байна.
Б.Доржпагам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ