Барилгын захирлуудад шүүхийн захирамж хүргүүллээ
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж буй 79 барилгын захирлуудад Мэргэжлийн хяналтын газраас хууль бус үйлдлээ таслан зогсоох шүүхийн албадан албан бичгийг хүргүүлсэн аж.
Түүнчлэн зөвшөөрөлгүй барьж буй барилгыг ус, дулаан цахилгаанаар хангахгүй байхыг Ус сувгын удирдах газар, УБДС ХХК-д мэргэжлийн байгууллагаас даалгасан байна.
Албан шаардлага хүргүүлсээр байтал хууль зөрчин үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2-10 сая хүртэл мөнгөн торгууль оногдуулах хариуцлага хүлээлгэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ