Байнгын хороод хуралдана
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" танхимд 08.30 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан мөн 08.30 цагаас "Б" танхимд Ургац хураалтын бэлтгэл ажил, үр тарианы агуулах савны хүрэлцээ хангамж, цаг үеийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ