Жон Кеннеди, Жаклин Ли Бувье хоёр гэрлэжээ

img

АНУ-ын сенатч Жон Фицжеральд Кеннеди, Жаклин Ли Бувье нарын гэрлэх ёслол 59 жилийн өмнө 1953 оны есдүгээр сарын 12-нд  Ньюпортын Гэгээн Мариягийн сүмд болжээ. Ёслолд 750 хүн оролцсон байна. Энд Америкийн улс төр, эдийн засгийн дээд хүрээнийхэн оролцож, сэтгүүлчид “оны хурим”, “оны хамгийн гайхамшигтай үйл явдал” хэмээн нэрлэжээ. Жон Кеннеди  ирээдүйн гэргийтэйгээ 1951 онд танилцжээ. Жаклин Бувье  өөрийн боловсрол, гооүзэсгэлэнгээрээ нөхрийнхөө гайхал  бишрэлийг төрүүлж, бусад эмэгтэйгээс ялгарч байлаа. Тэдний сүй тавьсныг 1953 оны зургадугаар сарын 25-нд албан ёсоор зарлаж,  удалгүй хуримласан байна. Кеннедийнхэн хүү, охин хоёртой юм. Хүү нь Жон Кеннедийг АНУ-ын Ерөнхийлөгч байхад 1961 оныталархлын өдөр төржээ. Ж.Кеннедийг 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд буудан алсан юм. Тэр гэргийнхээ өвөр дээр нас баржээ. Жаклин Ли Бувье-Кеннеди (сүүлд нь Грекийн баян Онассистай суусан юм) 1994 оны тавдугаар сарын 19-нд тунгалгийн булчирхайн хорт хавдраар нас баржээ.  Тэрээр хоёр удаа эмээ болж, хүүгээ сенатч болохыг үзэж амжсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ