Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх хуулийн төслийг хэлэлцэнэ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас Төрийн ордны "А" танхимд болно. Уг хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Хоёрдугаарт, "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төсөл хэлэлцэнэ.
Мөн энэ цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас "Б" танхимд болно. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд , Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл хэлэлцээд анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ