Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ

img

 Төрийн ордны “ А”  танхимд Төсвийн байнгын хорооны  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг   13.30 цагаас  хэлэлцэхээр  товлогджээ.

 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "Б" танхимд болно. Эл хуралдаанаар мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "А" танхимд хуралдана.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ