
Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжид автозамын барилгын ажилд саад учруулж буй талбайг энэ сарын 15-ны албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, замын трасст орсон талбайг чөлөөлөхийг Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарт даалгасан байна.
Мөн зам барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал/ хайрга, дайрга/-ын орд газруудыг Улаанбаатар хотын орчиид тогтоож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн харулад оруулан холбогдох шийдвэр гаргуулахыг Нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ