
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн ард баригдаж буй барилгаас ажилтнууд нь хоёр алд хирийн хадаастай модыг явган хүний зам руу шидсэн гэсэн гомдлыг манай сайтад хандан Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Намжаа гаргалаа.

Түүний өгч буй мэдээллээр өчигдөр 11.20 цагийн үед МУИС-ын өмнөх явган хүний замаар явж байхад нь дээрх баригдаж буй барилгаас хадаастай мод унаж явган зорчигчдыг гэмтээх дөхжээ. Сүүлийн үед нийслэлд баригдаж буй барилгуудад осол аваар гарч хүний амь үрэгдэж байгаад иргэн С.Намжаа харуусч буйгаа илэрхийлээд Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудыг баригдаж буй барилгуудад тавих хяналтаа чангатгахыг хүссэн юм.

Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ