Байгаль орчны хамгааллын чиглэлээр сургалт явуулна

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-ын Засгийн Газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт үзүүлэх сургалтыг маргаашнаас зохион  байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2006 онд Өвөрхангай, 2007 онд Төв, 2008 онд Сэлэнгэ, 2009 онд Тэрэлжид 2010 онд Булган8 2011 онд Орхон аймагт тус тус зохион байгуулж байжээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” VII онол практикийн сургалтын хүрээнд оролцогчид тус компанийн уурхайн хаалтын төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцахаас гадна байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авах юм. Энэхүү хуралд Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны яам, Усны газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцохоор болжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ