Номын баярын өдрийг “Олуулаа уншъя” уриан дор тэмдэглэнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ. Энхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа  төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэхүү арга хэмжээний талаар Ерөнхийлөчгийн Тамгын газар болон хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх Ухааны Академи, “Олуулаа” клуб, “Номын соёл ертөнц” ТББ, Монголын лектор төв, Монголын хүний нөөцийн академи, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын хороо, МЗХ, Монгол Масс Медиа групп, “Мажистик” номын дэлгүүр, Мөнхийн үсэг групп, МҮОНТ зэрэг байгууллагууд энэ удаагйн номын баярын аяныг дэмжихээ илэрхийлэн олон салбар ажлуудыг чиглэл чиглэлээрээ зохион байгуулахаар болоод байна. ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Номын баяр тэмдэглэх  тухай зарлигийг дэмжиж хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Ном гэдэг соёлын үнэт өвийг ард түмэндээ, хүүхдүүддээ хүргэхэд хамтарч ажиллахдаа баяртай байна. Энэ арга хэмжээний үеэр яамны зүгээс нийт аймаг, зарим дүүргүүдэд нүүдлийн номын сан бэлэглэх үйл ажиллагаа явагдана. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдмал гэр хороололд амьдардаг номын санд тэр болгон биеэрээ очин ном уншиж чаддаггүй хүмүүст зориулсан нүүдлийн номын сан ажилллуулах зорилгоор авто машин түгээх үйл ажиллагаа явагдана. Орон нутгийн номын сангуудад нүүдлийн номын сангаар дамжуулан ном хүргүүлэх үйл ажиллагаа мөн давхар хийгдэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын төсвөөс засгийн газрын санаачилгаар хийгдэн түгээгдэж байгаа 200,000 гаруй номыг орон нутагт хүргэх үйл явц юм. Мөн номын баярын үеэр зохиогдох энэ үйл ажиллагааны хамтаар иргэдэд ном хандивлах гэгээн үйлсэд уриалж байгаа. Та өөрийн төрөлх нутаг орондоо ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулах болно. Нэгэнт нүүдлийн номын сангийн автомашинууд аймгууд руу гарах учраас энэ машинд дайлгаж өөрийн төрсөн нутаг, төрөлх сургууль, орон нутагтаа ном хаяглаад хүргүүлэх боломжтой” гэсэн юм. Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн номын баяр тэмдэглэх тухай зарлигийг манай эрдэмтэд маш баяртайгаар хүлээн авч дэмжиж байгаа. Ном гэдэг зохиогч уншигчдыг уулзуулдаг, хүн төрөлхтөний мэдлэгийг дамжуулдаг, түгээдэг. Хүн болж хүмүүжих төлөвших үйл явцад эцэг эх багш сургуулиас дутахгүй үүрэг гүйцэтгэдэг учраас манай эрдэмтэд онцгойлон дэмжиж ажиллах болно. Ном хандивлах, солилцоход эрдэмтэд идэвхтэй оролцохын хамт “Монгол номын өв соёл” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 14-нд БШУЯ-тай хамтран Хүүхдийн ордонд зохион байгуулна” гэлээ. Дараа нь Үндэсний номын сангийн дарга С.Чилаажав хэлэхдээ “Манай номын санд Монгол түмний үеийн үе хэдэн зууны туршид бүтээсэн бичиг соёлын гайхамшигт өвүүд хадгалагдаж байдаг. Тэр өвүүдээс дээжилсэн үнэт ховор номын музей тэр болгон иргэдэд нээлттэй байж чаддаггүй.  Сан хөмрөгт маань ямар гайхамшигтай зүйлс байдгийг иргэд маань нээлттэйгээр хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзэх боломжтой” гэв. Монголын зохиолчдын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Зохиолчдын хороо МҮОНТ-тэй хамтран Ардын уран зохиолчдын теле уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Бид номын баярыг утга агуулгын хувьд өргөн хэмжээнд өндөр ач холбогдол өгч тэмдэглэхээр бэлтгэж байгаа” гэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас болох www.president.mn сайтыг Крил бичиг, англи хэлд дээр хөтлөж байсныг монгол бичгийн сонголттой болгон шинэтгэж байгааг онцолсон юм. “Номын баярын өдөр”-ийг дэмжсэн “Олуулаа уншъя” аян маргаашаас эхлэнүргэлжилэх бөгөөд олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ нь 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Орон нутгийн номын сангуудад нүүдлийн номын сангаар дамжуулан ном хүргүүлэх үйл ажиллагаа мөн давхар хийгдэнэ.
2012-09-13
олон салбар ажлуудыг чиглэл чиглэлээрээ зохион байгуулахаар болоод байна.
2012-09-13
Насан хутаг:
Энэ мэдээний найруулгыг яана даа, миний муу монгол хэл та нараар ингэж талхилуулах гэж дээ, ээ чааваас!
2012-09-13
Ерөнхийлөгч минь дээ, арай илүү хэрэгтэй зүйл хий л дээ
2012-09-12