
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өнгөрөгч даваа гарагт огцрох хүсэлтээ гаргасантай холбогдуулан өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор төв банкны ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын дарга З.Энхболд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай саналыг өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн олонхын саналаар дэмжсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон есөн гишүүнээс долоо нь түүнийг дэмжсэн юм. Тэгвэл эл асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ