Улсын баатрын цусгүй дайн

img

Хотын дарга Э.Бат-Үүл Улаанбаатарт цусгүй дайн хийж эхэлсэн. Түүний тэмцэж байгаа замын түгжрэл, зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил, нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар өмчилдөг явдал зах зухаасаа цэгцрэх шинжтэй болж байна. Иргэдийн сэтгэл жаахан уужирч, бухимдал намжиж байгаа ч энэ бол цусгүй дайны зөвхөн оршил. Харин далд фронт дээр авлигаар холбогдсон оффисын өтнүүдийн үйл ажиллагаа нийтийн албыг цөөхөн хүний ашиг сонирхолд захируулж байна. Улаанбаатарт эмх замбараагүй барилга угсралтын ажил, нийтийн эзэмшлийн зам талбайн засвар тохижилт аль хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрчээ. Зарим газарт эгээ л дайнд нэрвэгдсэн болов уу гэмээр ундуй сундуй болсон нүх сүв, элс шороо, тоосго хавтан тааралдах нь ердийн үзэгдэл болжээ. Эдгээрийн цаана дүүргийн засаг ноёдын тендерээр далимдуулсан мөнгө унагаах ов мэх, намдаа сонгуулийн өмнө мөнгө босгох далд луйвар явагдаж байдгийг эрүүл ухаантай иргэд эрх биш гадарладаг болсон. Тэд хоорондоо нүдэнд үл үзэгдэх утсаар холбогдож, уулчид шиг бие биеэсээ уяатай зүүгдэж байдаг. Тун саяхны тов тодорхой жишээ гэвэл хүний аминд хүрэх аймшигт ослын үүдийг нээсэн НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажилд нь аргацааж үлдээх гэсэн МХЕГ-ын дарга Р.Содхүү нарын арчаагүй арга заль. Өнөөдрийг хүртэл Улаанбаатарт барилга барих ямар ч зөвшөөрөлгүй 79 барилга сууриа тавихаас эхлээд арав гаруй давхар болтлоо баригдсан. Тэдгээрийн нэгэн дээр ажиллаж байсан зуурмаг шахагч автомашины ослоос үүдэж 13 настай хүүхэд, бас нэг барилга дээрх краны ослоор жолооч нь амь үрэгдлээ. Уржигдар 42 настай нэг барилгачин эмэгтэй найман давхрын шатан дээрээс унаж хорвоог орхилоо. Одоо БУАЭҮЗ-гүй 57 барилга аанай л үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гэтэл энэ бүхэнд хяналт тавьж, арга хэмжээ авах үүрэгтэй Л.Бямбасүрэн хатагтай экс шадар сайд, эрхэм гишүүн М.Энхболдын нэг ангийнх, нийслэлийн хуучин удирдлагатай хувийн ашиг сонирхлоор салахын аргагүй холбогдсон болохоор өнөөдрийг хүртэл тамгаа хормойлоод давааны цаанаас далдхан салаавч тавьж явна. Үүнийг эрхэм гишүүд далд салаавч хэмээн шинээр томьёолох болж. Яагаад гэвэл зөвшөөрөлгүй барилгуудад мэргэжлийн хяналтыг удаа дараа цалгардуулж ирсэн Л.Бямбасүрэнг ажлаас халах нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн шаардлагын хариуд Төрийн ордноос нэгэн эрхэм гишүүн хэвээр үлдээ хэмээн сүрийг үзүүлжээ. Дээр нь Р.Содхүү дарга ширээнээсээ гулсах сүүлчийн мөчөө хүртэл Л.Бямбасүрэн хатагтайг цээжээрээ хамгаалж байгаа. Ийм л далд эрх ашгаар цус ойртсон түшмэд нийтийн ашиг сонирхлын эсрэг амь бөхтэй сөрөн зогсож байна. Цусгүй дайны жинхэнэ дайснууд нь тэд. Эрхмүүдийн хайрыг булаасан Л.Бямбасүрэн мэтийн авлигачдыг зайлуулах, эс зайлуулахаас энэ дайны хувь заяа шууд шалтгаална. Уг нь барилгын угсралтын ажлын үндсэн зөвшөөрөлгүй 83 барилгын хаяг тодорч байсан авч дөрөв нь гээгджээ. Хууль бус ажиллагааныхаа улмаас хариуцлага хүлээх ёстой 79 барилгын эздийн 76 нь шүүхийн хаалга татаж байна. Харамсалтай нь хууль бусаар сүндэрлэсэн байшин барилгуудыг хураах, нураах эрх зүйн бүрэн зохицуулалт алга. Барилгын томоохон компаниудын нууц ноёнтнууд, угжны улстөрчид төрд шургалсан учраас хотын удирдлагын шинэчлэлийн цэвэрлэгээнд шавар хаасаар байна. Саяхан хотын мэр Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад содон тэмдэг тавих, үйл ажиллагааг нь зогсоох, автозамын засвар шинэчлэлтэй холбоотойгоор газар чөлөөлөх талаар хатуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн Газар, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт үүрэг даалгавар өгсөн юм. Нийтийн ашиг сонирхлын төлөө албан тушаалын буг болсон түшмэдтэй хийх хүнд суртал, авлигын эсрэг цусгүй дайныг ард нийтээр дэмжиж байна. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

òóÿà:
áàò¿¿ëèéã äýìæèæ áàéíà.
2013-12-11
zaasss zgr l tsahilgaan trg gd helchih yumand densha ntr gj jpn aa gaihuulah hrg bnuuu?
2012-09-19
Lkhamaq:
huu ni uuruu huviin businesstei, nasan hursend tom er hun busdaas yum guij tsarai aldahguigeer bsinessee avaad l yavaad baina, bas night clubtei tiim bolhoor homorgond ni aav, eej, uvuugiinh ni neriig bitgii dalimduulj oruulaad baigaachee
2012-09-18
yum hiihleer hardaad, hiihgui bolohleer hiisengui gene. zarim teneg uheruud amaaraa chalchij baisnaas uursduu tiim lag mundag uhaantsai yum bol dorvitoi yum hiigech. hutsaal baih yum malnuud chin
2012-09-18
зочин:
Зөв. Бат үүлийг дэмжиж байна.
2012-09-15
Bat uul dargad Sanal bolgoh n:
Manai hotod ehnii eeljind zuunees baruun tiish gantshan densha(tsahilgaan tereg)nii zam tavihad l hangalttai. Yag tsagaaraa yavdag, buglurnu gsn asuudal bhgui bolhoor humuus ajilaa bodood ihenh uyd denshaag heregldeg bno. Yaarsan ajilgui uydee bol mashinaa gargaad unah jisheetei.hurungu mungu ih shaardagdana gj bga Bol ehnii eeljind odo hereglej bga trolebusaa ashiglaj bolmoor sanagdaj bna.zuwhun trolebus yavdag zam l tavichihiin Bol denshagaas neeh yalgaa garahgui bolu gj bodoj bna.
2012-09-15
zaasss zgr l tsahilgaan trg gd helchih yumand densha ntr gj jpn aa gaihuulah hrg bnuuu?
harj l baij:
Tanii hiij bgaa ajluud chin oron nutgiin songuuli ugtsan irgediin tarhi ugaah namiin ner hundeee usugh gsn ajil bish bgaasai. Tiim bish bol ajild tani amjilt
2012-09-15
yum hiihleer hardaad, hiihgui bolohleer hiisengui gene. zarim teneg uheruud amaaraa chalchij baisnaas uursduu tiim lag mundag uhaantsai yum bol dorvitoi yum hiigech. hutsaal baih yum malnuud chin
zasag noynd sonorduulxad manai barilgachid usan deer barilga . barij tuul goliig shirgeex yilsed ynetei xuvi nemer oruulj baigaa boltoi Xan uul dyyrgiin 15 r xoroo nii nutag devsger Tuuliin xuvuu xotxond Tuul goliin xoid ergees ni uxaj barilga barij baina tyryych ni byten jil gazriin xursnii usiig butsaan Tuul golruu ni shaxaj baina eniig saitar shalgamaar yum Mergejiliin Xyanalt ajilaa xiimeer baina ene xeden jiliin nastai barilga bolox ni oilgomjtoi esvel manai barilgiinxan usan deer barilga baritalaa tiim xugjtsun yum uu .Xichneen ix burgas but baisaniig zasag noyn ta Googliin Map aas orod xaraarai burgasiig ni bygdiig ni ogtlood konteinert xiigeed avaachaad xaysan .TV 8 ,TV 25 d bichleg ni baix l yostoi doo .Mergejiliin xyanalt ni ajilladag bol odo ch ireed sha;gasan usiig ni butsaagaad Tuul golruu ni shaxaj l baina .TUUL golo xairlay xymyys ee ZASAG NOYN
2012-09-14
yag sh dee batuuliin huugiin geh sonor gedeg duu bichlegiin studiin barisan geh taun hausuud tuuliin ereg deer baidag olon zuun saya dollariin unetei ene henii munguur barigdsan gej bodoj ba?! hun alaad l iim ih mungu oloogui yum bol haanaas olovuu
2012-09-14
Lkhamaq:
huu ni uuruu huviin businesstei, nasan hursend tom er hun busdaas yum guij tsarai aldahguigeer bsinessee avaad l yavaad baina, bas night clubtei tiim bolhoor homorgond ni aav, eej, uvuugiinh ni neriig bitgii dalimduulj oruulaad baigaachee
Зочин:
дэмжиж байна. Барилгад гарч байгаа осол чинь тухайн үед ажиллаж байгаа машин механизмд биш, тжр машин механизмыг байрлуулж ажиллуулах зай хэмжэ нь багадснаас болоод байгааг хотын дарга бодож үзээрэй. Хэн нэг амьдралаа залгуулж буй механизмын жолооч буруудах биш, ингэж шахуу, давчуу ойр ойрхон барилга бариулах зөьшөөрөл өгсөн хүмүүстэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй
2012-09-14
as:
Дэмжиж байна шүү Бат-Үүл ээ. Зөвшөөрөл авсан ч барилгын стандарт хангаагүйг нь бас нураах хэрэгтэй. Төр ийм юман дээр төмөр нүүрээ харуул. Өнөөдөр аргалаад өнгөрлөө гэхэд 5-10 жилиин дараа өөр Монгол хүн наад барилгад даруулж үхнэ. Эртхэн нураа.
2012-09-14
Чойжилсүрэн
2012-09-14
www.youtube.com/watch?v=oSVW1W0863I
2012-09-14
URAI DEMJIJ BNA DEMJIJ BNA, Udirdlagiin Academiin Hashaand barij baigaa baishin bas huuli zurchij barisan nuraagaarai. Mergejliin hyanalt zogsoo geed baihad zogsoohgui bgaan Bas l naad Bayambasurentei chin holbootoi shuuu.
2012-09-14
chi t1 yumuu haashaa yum be
2012-09-14
Kherlen:
Demjij bna.
2012-09-14
zuv shiidver:
Энэ АН өөрсдийхөө гишүүдийн барьж байгаа барилгыг бас адилхан хандаж хариуцлага тооцох хэрэгтэй шдээ. Ер нь бол алсын хараатай ухаантай удирдагчид бол зүгээр нэг нураагаад эсвэл хураагаад асуудлыг шийдэх биш харин одоо байгаа барилгуудыг сайн шалгаад чанар стандартын дагуу барьж байгаа боловч зөвшөөрөл авч чадаагүй барилгуудад нь зөвшөөрлийг олгоод стандарт зөрчсөн, чанаргүй барьж байгааг нь харин нурааж цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнгөцхөн хардаг, алсын хараагүй нэгэнд нь зүгээр нэг барилга нураах харагдаж байгаа боловч үүнээс үүдээд эдийн засагт маш их уналт үүснэ. Нэг барилга доор хаяж 2,3 тэрбум төгрөгөөр бослоо гэхэд энэ бүх мөнгийг банк л зээлдүүлсэн байгаа 79 барилгаар үржүүлэхээр банк доор хаяж 237 тэрбумын зээлийн эрсдэлд орно. Ингээд банкны салбар хямрана. Юун нөгөө улс хөгжөөд ядуучуудын амьдрал сайжрах харин ч бүүр улсад эдийн засагийн проблем үүсэх болох нь байна шдээ.
2012-09-14
odoo neeree hatuu argaar uzehgui bol butehgui ee
2012-09-14
chi uuruu ene zowshoorlgui barilgiin ezdiinh ni neg ni yum uuu hamaatan sadan ni yum ba ldaa.,. ard tumen bvgd demjij baihad bitgii tenegteeteerei chi za
2012-09-14
Бат үүл ийг дэмжиж байна
2012-09-14
odoo neeree hatuu argaar uzehgui bol butehgui ee
neeree baga ch gesen uujirch baigaa shvv. Bat vvld mash ix itge xvleelgej bgaa
2012-09-14
hh:
батүүлийн нүүрэн дээр ийм эмэгнэлтэй зүйл их болж байна даа цаашид яаж 4-н жил болноо УБ-чуудаа
2012-09-14
chi t1 yumuu haashaa yum be
Chingeltei dvvrgiin 9-r tetserleg 17.30 aas 1 minut hotsorhod 1300 togrog 1 tsag hotsorhod 3000 togrog tsetserlegvvd abch bna geed manai naizuud bvgd helj bhiin. Ene tsetserlegvvdiig oroi 18 tsagaas 18.30 hvrtel ajilladag bolmoor yum. Tsalin baga geed tsalingaa nemvvldeg baij. Mongo abch baihiig zobshoorson bol tushaal shiidberiin daguu belen mongo huraasan mongoni barimt ogmoor yumaa.
2012-09-14
hiij buteeh gene uu boloh bolhgui tagaltsag bosgood buteen baiguulalt geh uu hodoonii lalruud hotiin soel ded butetsiin talaar medehgui baij duugui bai
2012-09-13
shaaa shaa barimttai saihan bicheech
2012-09-13
sodhuu byambasuren icheechee bolioche.ar tumen bosno shuu
2012-09-13
Chingeltei dvvrgiin 9-r tetserleg 17.30 aas 1 minut hotsorhod 1300 togrog 1 tsag hotsorhod 3000 togrog tsetserlegvvd abch bna geed manai naizuud bvgd helj bhiin. Ene tsetserlegvvdiig oroi 18 tsagaas 18.30 hvrtel ajilladag bolmoor yum. Tsalin baga geed tsalingaa nemvvldeg baij. Mongo abch baihiig zobshoorson bol tushaal shiidberiin daguu belen mongo huraasan mongoni barimt ogmoor yumaa.
demjij bn.
2012-09-13
bugdeeree ger horoololdoo shahtsaldan amidaraya.
2012-09-13
Хувьсгалыг Баабар мэт ухаантнууд сэдэж Бат-үүл мэтийн атаманууд хийж Энхболд Содхүү Бямбасүрэн мэтийн адгийн шарууд шимийг нь хүртдэг Бат-үүлээ зоригтой бай Тэмцээд бай Бид дэмжиж бай Үгээр биш үйл хэргээр бас дэмжинэ
2012-09-13
зочин:
Зөв. Бат үүлийг дэмжиж байна.
Freedom:
MAN-guudyn gazryn naimaa,luivar ni ilreh geed ami ni temtsej bna daa,UIH-g ch Niisleliin irgediin hurlyg ch gatsaagaad,oron nutagt nam yalagdaj nam ni taraasai
2012-09-13