Нийслэлийн Иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг болно

img

Нийслэлийн Иргэний танхим гурав дахь удаагийнхаа хэлэлцүүлгийг Улаанбаатар  хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар зохион байгуулах гэж байна.  Хэлэлцүүлэг маргааш 10.00 цагт  болно. Хэлэлцүүлэгт  НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцохоос гадна Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулна. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт иргэд оролцож санал бодлоо хэлэх боломжтой юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэрмаа:
Нийслэлд маань тулгамдаж байгаа нэг гол асуудал мөн. Хур хог нийслэлд их байгаа. Тэр хог нь шатаж, түүнийг унтраах гэж ОБА цаг, ус, шатахуун зарцуулж байдаг. Мөн автозамын цэвэрлэгээ муу байгаагаас автобусны буудлын орчим болон ногоон байгууламжаар хог тархсан байдаг нь хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байна. Зөвшөөрөлгүй газар хог хаясан иргэнийг торгох шаардлагатай. Мөн ТҮК хогоо тогтмол ачиж байвал гэр хороолол болон орон сууцны хогийн сувагт хог их хэмжээгээр хуримтлал үүсгэхгүй. Мөн хог тээвэрлэх явцдаа аюулгүй тээвэрлэлтийг анхаарах шаардлагатай байна. Хамгийн их хогтой дүүрэг, хорооны Засаг дарга нартай хариуцлага тооцдог байх ёстой. Дүүрэг, хорооны Засаг дарга нэртэй хэдэн хүн харъяа нутаг дэвсгэрийн хаана юу болохгүй байгааг мэдэх юмгүй, сайхан худлаа мэдээ тоо өгөөд сууж байдаг. Эдгээр хүмүүс сард нэг удаа хорооны иргэдтэй уулзаж юу шаардлагатай, юу болохгүй байгааг талаар нээлттэй ярилцлага хийж тэр ярилцлагад нийслэлийн удирдлагын төлөөлөгч хүрэлцэн ирж газар дээр нь танилцдаг байх хэрэгтэй байна.
2012-09-13
uhaantai umaa:
tm shuu bas tegeed hogoo irj awdaggui mashiniig yah we 4 sard neg irj hog achdag ene u gesen ug we hogondoo umbaad suujii gesen uguu ingej amidrah hetsuu shd ee
2012-09-13