Нийслэлийн удирдлагууд номын дуу сонслоо
АНУ-ын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн бизнес санаачилгыг дэмжих төслийн богино хугацааны зөвлөх Алекси Алексишвили нийслэлийн удирдлагуудад танилцуулга хийжээ.
Түүнийг Гүрж улсын Сангийн сайдаар ажиллаж байх үед тус улс авлигаас ангид болсон аж. Гүрж улс дөрвөн сая хүнтэй газар нутгийн хувьд манайхаас дөрөв дахин бага. 2010 онд бизнес эрхлэх нөхцлийн талаар Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар тус улс 110-рт орж байжээ.
Шинэчлэсэн Засгийн газрын шинэчлэлийг хэрэгжүүлэх суурь таван бодлогыг гаргаж хэрэгжүүлсний үр дүнд үзүүлэлтээрээ энэ онд 10-рт орж чадсан байна.
Алекси Алексишвилийн танилцуулагын гол цөм нь Тбилис хотод тодорхой хугацаанд эмх замбараагүй, зөвшөөрөлгүй баригдсан барилгыг цэгцлэхэд явуулсан бодлогын талаар байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ