Ерөнхийлөгчийн цахим хуудас монгол бичгийн хувилбартай болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргасан билээ. Зарлигийн хэрэгжилтийн хүрээнд номын баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсыг монгол бичгийн хувилбараар нээж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар мэдээллээ. Цахим хуудсын онцлог нь олон улсын W3 болон CSS стандартуудад тулгуурлан вэб фонт ашиглан шийдсэнээрээ онцлог юм. Энэ нь ямар нэгэн тусгай фонт суулгах шаардлагагүйгээр дурын үйлдлийн системд (Windows, Unix, Linux, Mac OS, IOS, Android), Google Chrome, IE, Safari зэрэг хөтөч дээр монгол бичгээр шууд босоогоор нь унших, бичих боломжтойгоор вэб хуудсыг олон улсын стандартад нийцүүлэн нээж байгаа юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ