Цөмийн аюулгүй байдлын сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

img

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас маргааш “ХХI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Геополитикийн хүрээлэн, "Цэнхэр сүлд" ТББ-тай хамтран зохион байгуулах тус бага хурлаар цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, өнөөгийн байдал ба тавьж буй зорилтууд, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний ач холбогдол; Цөмийн аюулаас сэрэмжилсэн санал санаачилгууд,  тэдгээрийн хэрэгжилт зэрэг асуудлаар манай улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, санал солилцоно. Бага хурлын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ