Чуулган хуралдсангүй

img

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт тологдсон боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул  үдээс хойш хүртэл түр завсарласан байна. Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын гишүүдээс нэг ч хүн хүрэлцэн ирээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар тайлбарлахдаа “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, орон нутгийн сонгуулийн тухай хууль зэрэг чуулганаар хэлэлцэх асуудлуудад манай намын гишүүд саналаа оруулахыг хүссэн боловч УИХ дахь АН-ын бүлэгтэй хүлээн аваагүй. Тиймээс бид  зөвшилцөлд хүрээгүй учраас чуулганд оролцохоос татгалзсан” гэсэн хариултыг өгчээ. Чуулган завсарласан дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар болсон байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үлэмжмаа:
арай дэндэж байна ааа, "дээдсүүд нь суудлаа олохгүй бол доодсууд нь суудлаа олохгүй" гэдэг үг бий шүүү, цаг хугацаа хүлээхгүй, эргэж олдохгүйгээр урсан өнгөрнө, хүмүүний амьдрал тэр цагийн аясаар "саарах" биш үүү, ард түмнээ боддоггүй ийм засаг төр гарсан юм байна,,, дээдсүүд болон тэдний хань хамсаатнууд тарган цатгалан, баян тансаг хангалуун амьдралтай л байвал бусад нь турна уу, үхнэ үү гэдэг тэдэнд сонин биш... ийм улс төрөөр толгойлуулсан ард түмэн минь бид чинь тэдэнтэй л адил ХҮН биз дээ.... БОСЦГОО ДАРЛАГДСАН АРДУУД ААА !!!!
2012-09-14