Жүжигчин А.Мөнгөнзулын хөл өндөр оноо авлаа
“Ододтой бүжиглэе” шоунд оролцож буй жүжигчин А.Мөнгөнзул тун чадварлаг бүжиглэдэг болохоо харуулаад байгаа. Жингээ хасч, бүжгийн бэлтгэлээ тогтмол хийгээд уран бүтээлдээ ч анхаарал хандуулах завгүй яваа тэрбээр нэлээд олон фэнтэй болжээ.
Тэдний нэг нь тус шоуны шүүгчээр ажиллаж буй Монголын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг. Мань эр оролцогчдын алдаа дутагдлыг нуулгүй хэлж, хатуухан үүрэг өгөх дуртай ч жүжигчин А.Мөнгөнзулыг харахаараа шууд л хөлийг нь магтаад эхэлдэг бололтой.
Тэрбээр саяхны нэгэн шалгаруулалтын үеэр “Мөнгөнзул аа, чи их гоё хөлтэй юмаа. Би ер нь урьд нь ч гэсэн, энэ тухай хэлдэг байсан. Харин сая үнэхээр гоё харагдлаа. Энэ хөөрхөн хөл уран гоё бүжих нь ямар сайхан сэтгэгдэл төрүүлдэг гээч” гэж сэтгэл хөдлөлөө дарж ядан урсгав.
Жүжигчин бүсгүй ичингүйрэн талархлын үг илгээсэн ч өндөр оноо авахад нь бүжгийн эвслээс гадна хөлийн гоо сайхан нөлөөлсөн гэдэгт итгэж ядах шиг харагдсан. Энэ бүхнийг түүний нөхөр болох “DOZ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн хараад юу гэж бодсон бол...
Р.Есүй


СЭТГЭГДЭЛ БИЧИХ